FPV Дроны анхан шатны сургалт
Энэхүү сургалт нь FPV дрон нисгэх сонирхолтой анхан шатны суралцагчдад зориулсан бөгөөд дроны үндсэн ойлголт, аюулгүй ажиллагаа, симулятор болон бодит нислэгийн дадлагыг хослуулсан цогц хөтөлбөр юм. Сургалтын төгсгөлд суралцагч нь FPV дроныг аюулгүй, зөв удирдах суурь чадвартай болно.
📘 Нийт сургалтын хугацаа:12 академик цаг
| Бүрэлдэхүүн хэсэг | Агуулга | Цаг |
|---|---|---|
| Онол | Дроны үндсэн ойлголт, төрлүүд; Дотоодын хууль эрх зүйн үндсэн ойлголт; Дроны бүтэц, аюулгүй ажиллагааны стандарт | 4 цаг |
| Симулятор | FPV нислэгийн симулятор ашиглан нислэгийн суурь дадлага, удирдлагын хариу үйлдэл, чиг баримжаа | 4 цаг |
| Бодит нислэг | FPV дотор нислэгийн дрон ашиглан бодит орчинд практик сургалт, аюулгүй нислэгийн дадлага | 4 цаг |
| Шалгалт | Онол болон практикийн шалгалт(хичээлийн явцад үнэлнэ) | — |
Сургалтын үр дүн
Сургалтад хамрагдсанаар суралцагч нь FPV дроны үндсэн бүтэц, удирдлагын зарчим, аюулгүй ажиллагааны шаардлагыг ойлгож, симулятор болон бодит нислэгийн орчинд өөртөө итгэлтэйгээр нислэг хийх суурь чадварыг эзэмшинэ. Энэхүү сургалт нь дараагийн дунд болон ахисан шатны сургалтын бат бөх суурь болно.
Суралцагчийн ур чадварыг илүү найдвартайгаар үнэлж, баталгаажуулах зорилгоор сургалтын төгсгөлд 75 хувиас дээш үнэлгээ авч амжилттай төгссөн суралцагчдад Монголын Дроны Холбооны албан ёсны бүртгэлтэй НИСГЭГЧИЙН СЕРТИФИКАТ олгоно. Энэхүү сертификат нь түвшин бүртээ 2 жилийн хугацаанд хүчинтэй байна.