Дрон Академи Монголиа /Drone Academy Mongolia/ нь Монголын Дрон Нисгэгчдийн Холбооны гишүүн байгууллага бөгөөд дрон технологийн мэдлэг, ур чадвар, зөв хэрэглээг Монгол Улсад мэргэжлийн түвшинд түгээн дэлгэрүүлэх зорилготой сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээний академи юм. Мөн дроны спортоор дамжуулан хойч үе хүүхэд залуусыг технологийн дэвшилтэт хөгжилд чиглүүлэх, технологийн суурь мэдлэгтэй болгохоор зорин ажиллаж анхан шатнаас ахисан түвшин хүртэлх FPV дроны сургалтуудыг олон улсын жишигт нийцсэн хөтөлбөрөөр зохион байгуулдаг.
Манай академи нь аюулгүй ажиллагаа, хариуцлагатай нислэг, бодит практик дээр суурилсан сургалтаараа онцлог бөгөөд суралцагчдыг чадварлаг, ёс зүйтэй дрон нисгэгч болгон бэлтгэхийг зорьдог.
Алсын хараа
Монгол Улсад дрон технологийн аюулгүй, үр ашигтай, мэргэжлийн хэрэглээг хөгжүүлэх замаар иргэд, байгууллагуудын мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх.
Эрхэм зорилго
Монголын дрон сургалтын салбарт итгэл даасан тэргүүлэгч академи болж, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай дрон нисгэгчдыг бэлтгэн гаргах.
ҮНЭТ ЗҮЙЛС
Аюулгүй байдал – Нислэг бүр дүрэм, стандартын дагуу
Чадварлаг сургалт – Онол + бодит дадлага
Инноваци – Орчин үеийн технологи, дэлхийн стандартад нийцсэн FPV соёл
Хариуцлага – Хууль, ёс зүйг дээдлэх
ЯАГААД ДРОН АКАДЕМИ МОНГОЛИА ГЭЖ?
- ✓Монголын Дрон Нисгэгчдийн Холбооны гишүүн байгууллага
- ✓FPV чиглэлд төвлөрсөн ховор сургалт
- ✓Туршлагатай багш, зааварлагчид
- ✓Бодит нислэг дээр суурилсан сургалтын хөтөлбөр
- ✓Орчин үеийн, дэлхийн стандартад нийцсэн дрон болон тоног төхөөрөмж
- ✓Сургалтын дараах зөвлөгөө, FPV нисгэгчдийн клубүүдэд нэгдэх боломж
- ✓Албан ёсны дистрибьютер, засвар үйлчилгээний төвтэй хамтын ажиллагаатай
- ✓Сургалт зохион байгуулах уян хатан хэлбэр