Сургалт
FPV дроны ахисан шатны сургалт
Энэхүү сургалт нь FPV дроны ахисан шатны сургалтад хамрагдсан суралцагчдад зориулсан бөгөөд цаг агаарын нөхцөл болон чөлөөт нислэг хийх боломжит цагийг харгалзан төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдана.
Сургалтад хамрагдах суралцагч нь сургалтын явцад ашиглах 5 инчийн FPV дроноо даатгуулсан байх шаардлагатай. Энэхүү шатны сургалтаар суралцагч нь өөрийн дроныг бүрэн удирдах, оношлох, засварлах болон ахисан түвшний нислэг хийх чадварыг эзэмшинэ.
📘 Сургалтын хэлбэр:Төлөвлөгөөт (цаг агаар, нислэгийн нөхцөлөөс хамаарна)
| Бүрэлдэхүүн хэсэг | Агуулга | Цаг |
|---|---|---|
| Онол |
| 2 цаг |
| Практик | 2 цаг | |
| Бодит нислэг | FPV чөлөөт нислэгийн ахисан түвшний дадлага | 8 цаг |
| Шалгалт | Онол болон практикийн шалгалт(хичээлийн явцад үнэлнэ) | — |
Сургалтын үр дүн
Дунд түвшний сургалтыг амжилттай дүүргэснээр суралцагч нь FPV дроныг чөлөөт болон уралдааны орчинд бүрэн хянах, өөрийн дроныг оношлох, угсрах, засварлах суурь мэдлэгтэй болж, бодит нөхцөлд аюулгүй, хариуцлагатай нислэг хийх чадварыг эзэмшинэ.
Суралцагчийн ур чадварыг илүү найдвартайгаар үнэлж, баталгаажуулах зорилгоор сургалтын төгсгөлд 75 хувиас дээш үнэлгээ авч амжилттай төгссөн суралцагчдад Монголын Дроны Холбооны албан ёсны бүртгэлтэй НИСГЭГЧИЙН СЕРТИФИКАТ олгоно. Энэхүү сертификат нь түвшин бүртээ 2 жилийн хугацаанд хүчинтэй байна.